RancilioRancilio нь 1927 онд Итали улсын Милан хот дахь Парабиаго дүүрэгт Роберто Ранчилио хэмээх хүн үүсгэн байгуулсан эспрессо машин үйлдвэрлэгч байгууллага юм.

Rancilio-гийн хамгийн алдартай машин нь “La Regina” байсан юм. Энэхүү машин нь босоо буцалгагч машин бөгөөд Bezzera мөн Victoria Arduino гэх брендүүдтэй ажиллагааны тал дээр төстэй, харин гадаад үзэмжийн хувьд “Belle Epoque” үеийг санагдуулдаг машин юм.

1950 онд Rancilio “Invicta Horizzontal”хөндлөн буцалгагч машин гаргасан, энэ нь тэр үед дайны дараах үе байсан бөгөөд үүгээр шинэчлэгдсэн хэв маяг гэдгээрээ ялгарч чадсан юм. Гэвч тэд 20 зуунд ашиглагддаг байсан хүчээр уур гаргадаг нэрэх аргыг ашигласан хэвээр байсан. 1953 он гэхэд Rancilio нь Gaggia танилцуулсан бүлүүрэн бариулыг ашиглаж эхэлжээ. 1957 онд Rancilio энэхүү бариулыг автомат хэлбэрээр танилцуулсан байдаг. 1961 онд Faema-гийн танилцуулсан технологийн дэвшилтэт санаануудыг дэмжин дагдаг байсан бөгөөд үргэлж технологийн хувьд тэр үетэйгээ хөл нийлүүлэн алхсаар өдийг хүржээ. 1965 онд загвар зохион бүтээгч Marco Zanuso-той хамтран ажиллан Rancilio Z8 дараагаар нь 1974 онд Z9 гэх бүтээлүүд ар араасаа үргэлжилжээ. Түүний дараа Rancilio хэд хэдэн Z сери машинууд гаргасан бөгөөд Z11 нь хамгийн сүүлийх нь болон энэхүү серийг дуусгажээ. S сери машинууд 1990 онд нэрд хүрч Хойд Америкт их алдартай болсон юм.

2001 онд Rancilio нь бүтээгдэхүүний бүрэлдэхүүнээ шинчлэн Epoca машинаа зарж эхэлсэн бөгөөд Classe серийг танилцуулсан юм. 2011 онд тэд Classe 9-т шинэ дэвшилтэт нэрэх XCelsius системийг танилцуулсан юм. Энэхүү систем нь  нэрэх явцаст усны хэмийг нарийн хяналтанд байлгадаг. Үүгээр “temperature profiling” буюу  хэмийн байдал эсвэл хэмийн байдалыг удирдаж болохоор болно, усны хэмийг дээш эсвэл доош нь болгосноороо гаргасан эспрессоний маань амт өөрчлөгддөг юм.

Xcelsius систем нь кофе хийх усны хэмийг динамикааг тохируулдаг бөгөөд энэ нь 5°C (9°F) хэмээс дээш эсвэл доош нь 25-30 секундын дотор өөрчилдөг юм. Энэхүү функц нь тодорхой хольцын үнэр болон амтыг төгс гаргахад нэмэр болох чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Гэрийн хэрэглээнд Silvia машиныг үйлдвэрлэдэг: ULKA-гийн чичирдэг насостой, уур болон халууг усны 3 термостатаар удирддаг нэг буцалгагчтай нэгтгэгдсэн машин. Ихэнхи үед Rocky нунтлагчтайгаа зарагддаг.

Rancilio LAB нь энэхүү компаний технологин зүрх нь юм. Энэ салбар нь бүтээлч аргаар болон мэргэжлийн үүднээс бүтээгдэхүүн гаргахад тун ч их хөдөлмөрлөж байдаг. Шинэлэг санаагаараа тэд баристагийн ажилыг хөнгөлж мөн машин болгон хэрэглэхэд хялбар бөгөөд найдвартай байлгах нь тэдний бөгөөд бидний хамгийн том зорилго. Орчин үеийн загварыг даган Rancilio үргэлж өнөө үеийн загварыг судалж, харагдах байдлаас ч үйл ажиллагааны тал дээр ч шаргуу ажиллаж байдаг. Тиймдээ ч бидний хувьд дараахи хэсгүүд бүгд цогц байж, бүтээгдэхүүн төгс гэж үздэг: технологи, загвар, найдвартай бат бөх чанар болон эргономи буюу ажиллахад тав тухтай нөхцөл бүрдүүлэх. Бүхий л жижиг зүйлсүүд машин болгоныг онцгой болгож байдаг. Энэ бол бидний хүсэл тэмүүлэл юм. Rancilio-гийн хүсэл тэмүүлэл юм.

MongoliaUSA