Classe 9- Технологийн Загвар

class9Classe 9 нь төгс загвар болон технологийн жинхэнэ үзүүлэлт юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Rancilio LAB-ийн хамгийн шилдэг гэсэн технологиор хийгдсэн төдийчлэн уламжлалт аргуудыг орхигдуулаагүй тийм бүтээл байгаа. Мөн энэ машин нь Xcelsius технологийг өөртөө агуулсан байдаг бөгөөд хэмийг удирдах бүрэн боломжтой.

Classe 9 USB нь алфавит цифрийн дисплейтэй бөгөөд энэ нь машины үндсэн цэсийг нарийн тодорхой мөн хурдацтай захиргаа буюу ажил гүйцэтгэлтэй болгож өгдөг.

Мөн хэрэглэхэд арай хялбар Classe 9 S хувилбар байдаг. Гэвч бас л чанартай эспрессо болон үзүүлэлт сайтай байдаг.

Харин Classe 9 RE нь өнгөрсөн үеийн машинуудтай төстэй бөгөөд ретро хандлагатай байдаг. Мөн энэ серид TALL гэсэн хувилбар байдаг, үүгээр арай өндөр хэмжээтэй аяга хэрэглэж болдог.

Classe 9 нь сараачихаас сэргийлэн полимер материалаар хийгдсэн товчлуур дэлгэцтэй бөгөөд дарахад ямар ч төвөггүй амархан дарагддаг, хурдан үйлдэлтэй мөн гурван төрлийн гэрэл асч байдаг нь машин ямар үйлдэл хийж байгааг мэдэж болохуйц учраас баристагийн ажлыг бага ч гэсэн хөнгөлж өгдөг.

Та машинаа хүссэнээрээ програмчилж болно.

Төрөл: 1. Classe 9 USB XCELSIUS

  1. Classe 9 USB XCELSIUS TALL
  2. Classe 9 USB
  3. Classe 9 USB TALL
  4. Classe 9S
  5. Classe 9RE
MongoliaUSA