Боргол буюу Кофе (англ.Coffee) гэдэг нь кофены буурцгийг (кофены модны үр) хуурж нүдсэн нунтганд буцалсан ус, ус хийж найруулсан хар хүрэн өнгийн ундыг хэлнэ. Кофе гэдэг үг нь араб хэлний каffa хэмээх үгнээс гаралтай. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг байна. Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи,цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн талархан уудаг ундаа болжээ. Ихэвчлэн халуунаар уух ба кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч (өдөөгч) бодис агуулагдана. Өнөө үед кофе экспортын чухал бараа бөгөөд 2004 оны байдлаар 12 орны хувьд экспортын топ бүтээгдэхүүн нь болж байна.

MongoliaUSA