Жасмин Капсул

jasminemainОлон жилийн кофе под, капсул машин үйлдвэрлэлийн туршлагаас үүдэн өргөн дэлгэрэнгүй судалгаа ундран гарсан нь “Spinel”-ийн шинэхэн бүтээл болох Jasmine гэх капсул машин юм.

Jasmine капсул машин нь тусгайлан Ho.Re.Ca. (Hotel – Restaurant – Café буюу Зочид Буудал – Ресторан – Кафе) зах зээлд зориулан зохион бүтээсэн бүтээгдэхүүн юм. Анхаарал татаж нүдэнд өртөхүйц загвартай энэ машиныг мэргэжлийн түвшинд хэрэглэж болох бөгөөд технологийн хувьд дэвшилтэт шинж чанар агуулсан.

Кофе груп, халуун ус болон уур гаргахад: дулаан солигчтой бөгөөд зэвэрдэггүй гангаар хийгдсэн (ямар төрлөөс гэдгээс хамааран 1, 2 мөн 5 л багтаамжтай) буцалгагчтай.

Өөрөө өөрийгөө цэвэрлэдэг патентжуулсан Гидравлик Систем нь үргэлж манай үйлдвэрлэлийн онцгой шинж чанар нь байдаг. Limescale буюу кофе машины буцалгагч хэсгүүдэд цэвэрлэгээ дутсаны улмаас гардаг цагаан өнгөтэй шохой мэт зүйл наалдан үлдсэн байдаг. Харин энэхүү систем нь ямар нэгэн филтер эсвэл тусгай химийн бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүйгээр өөрөө өөрийгөө цэвэрлэх чадвар нь энэ машиныг бат бөх мөн найдвартай байлгадаг.

Бар, цайны газар, fast food буюу түргэн хоолны газруудад тохиромжтой.

Жасмин капсул машины кофе груп, халуун усны болон уур гаргагч бүрийг тусад нь ашиглаж болдог. Үүгээр хэрэглэгч зөвхөн хүссэн хэмжээний кофегоо гаргахаас гадна эрчим хүч хэмнэж байгаа нь бас нэгэн давуу тал билээ. Түүнчлэн аль нэг груп эвдэрсэн үед ч нөгөө групийг асуудалгүй ашиглаж болно.

Уг машиныг хэрэглэхэд хялбар бөгөөд ойлгомжтой байдаг нь тусгайлан бариста бэлтгэх шаардлагагүй.

MongoliaUSA