Бидний тухай.

Жанрайс Трейдинг ХХК нь 2015 оны 7-р сард “Хүнсний тоног төхөөрөмж”, “Хүнсний бөөний худалдаа” ”Хүнсний тоног төхөөрөмжийн түр сургалт” чиглэлээр үүсгэн байгуулагдсан залуу компани хэдий ч үүсгэн байгуулагчийн хүнс болон хүнсний тоног төхөөрөмжийн гадаад дотоод худалдааны салбарт дахь сүүлийн 8 жилийн туршлагын үр дүнд олон улсын түвшинд өөрийн салбартаа дээгүүр байр суурь эзлэх брэндүүдийг Монгол улсад албан ёсоор төлөөлөх эрхийг авч чадлаа. Үүнд: Итали улсын Неопалитан гаралтай KIMBO кофе буюу төрөл бүрийн эспрессо машинууд, Итали улсын RANCILIO мөн EGRO гэсэн мэргэжлийн кофе машинууд, Испани улсын IBERITAL кофе машин, Австри улсын iSi сода болон крем шахагч төхөөрөмжүүдийг хэрэглэгчиддээ санал болгож байна.

“ХАМТДАА ХӨГЖЬЕ” уриан дор бид цаашдаа Монгол улсын хүнс, шингэн хүнсний салбарт хувь нэмэр оруулж, түүний соёлыг дэлхийн хэмжээнд хөгжүүлэх, мөн өөрсдийн төлөөлөх брэндүүдийн тоог нэмэгдүүлж үйл ажиллагаагаа тэлснээр ажлын байрны нэмэгдсэн тоог бий болгож залуу боловсон хүчнийг дэмжин ажиллах зорилготой.

Та бүхэн бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн дэлгэрэнгүй мэдээлэлүүдийг энэхүү вэбсайтаас үзэж болох боломжтой болсонд бид туйлын баяртай байна.

“ЖАНРАЙС ТРЕЙДИНГ ХХК”

Бидэнтэй холбогдох:
Хаяг: 4-404, JP Барилга, БЗД 18-Р хороо, 13-р хороолол
Манлайбаатар Дамдинсүрэн гудамж 25/3, Улаанбаатар 13370,
Монгол Улс
Утас: 976 70006615
И-мэйл хаяг: info@janrisetrading.com
MongoliaUSA